School of Education, Kyushu University scroll

Бидний тухай

Кюүшүгийн их сургуулийн Боловсролын сургууль нь олон улсын хэмжээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадахуйц хүний нөөц, тэр дундаа өнөөгийн Азийн бүс нутгийн нийгэм, соёлын олон төрөл байдлыг ойлгож, олон талт, хил дамнасан өнцгөөс даяаршлын эрин үеийн боловсрол, сэтгэл зүй, хөгжил дэвшилд үүсэж буй бэрхшээлийг даван туулах, ойлгож шийдвэрлэх хүний нөөцийг бэлтгэх зорилготой сургууль юм.

Боловсролын үндсэн зарчим/зорилго, хүний ​​нөөц бэлдэх үндсэн дүр төрх

Тус сургууль нь хүн хүнээ гүнзгий таних ойлголт, хүмүүнлэг сэтгэлгээнд тулгуурлаж, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн янз бүрийн салбарт тулгарч буй бэрхшээлийг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай хүний ​​нөөцийг бэлтгэхэд чиглэдэг.
Боловсролын сургуулийн сургалт нь хүний ​​хөгжил, төлөвшилт төвлөрсөн хүмүүнлэгийн ​​цогц шинжлэх ухаан болох боловсрол судлал, сэтгэлзүйн онол, практикийн  үндсэн болон мэргэжлийн боловсрол дээр суурилдаг бөгөөд илүү тодруулбал дараах таван төрлийн хүний ​​нөөцийн дүр төрхийг бүрдүүлж,  хөгжүүлэхээр зорьж байна.

  • Бакалавр болон ахисан төвшний сургуулийн цогц боловсрол эзэмшсэнээр дотоодын болон олон улсын дээд боловсролын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд боловсрол, судалгаа, шинжилгээний чиглэлээр ажиллах мэргэшсэн судлаач.
  • Бакалавр болон ахисан төвшний сургуулийн цогц боловсрол эзэмшсэнээр олон төрлийн боловсролын болон нийгмийн халамжийн байгууллагуудад онол практикийн мэдлэгээр оролцон ажиллах багшлах боловсон хүчин, мэргэжилтэн.
  • Төр хувийн хэвшлийн байгууллагуудад хүний нөөцийг бодитой хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх мөн боловсрол, сэтгэлзүйн чиглэлээр практик үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн судлаачид.
  • Бүс нутаг, цаашлаад олон улсад боловсрол, нийгмийн халамжийн үйл ажиллагаанд сайн дураар оролцох мэргэжилтэн, боловсон хүчин.
  • Сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэлзүйн тусламж үзүүлэх гэх мэт төрөлжсөн үйл ажиллагаанд оролцдог мэргэжилтэн, боловсон хүчин, сайн дурын идэвхтэн.

Манай боловсролын сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх URL-аас авна уу.
https://education.kyushu-u.ac.jp/wp/wp-content/uploads/2020/10/pamphlet2020-1.pdf

Боловсролын сургуулийг олон улсын шинж чанарт шилжүүлж буй талаар

Бид Кюүшүгийн их сургуулийн Боловсролын сургуульд 2019 онд “Олон улсын курс”-г байгуулан бакалаврын боловсролыг олон улсын шинж чанартай болгох чиглэлээр ажиллаж байна. 

Онцлог 1 : Англи хэл дээрх лекцийн практик сургалт

Боловсролын сургуульд англи хэл дээр лекцийн сургалт явуулдаг. Англи хэл дээрх лекцэд  суралцах замаар төгсөлтийн кредит хангах боломжтой боловч өдөр тутмын амьдралдаа япон хэлний анхан шатны мэдлэг олж авах нь зайлшгүй хэрэгтэй.

Онцлог 2 : Гадаад улсуудад байгуулсан ахлах сургуулиуд болон Боловсролын сургууль  хоорондын сүлжээ, хамтын ажиллагаа, судалгааны бааз

Кюүшүгийн их сургуулийн Боловсролын сургууль нь одоогоор дөрвөн боловсролын байгууллагатай гэрээ байгуулж, Гадаадад байгаа ахлах сургууль болон Боловсролын сургуулийн боловсролын сүлжээ, судалгааны бааз байгуулаад байна. Тус сургуулийн байгуулсан эдгээр баазуудад дадлага хийх, хичээлтэй танилцах, япон хэлний сургалтад хамрагдахад туслалцаа үзүүлэх, зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр баазууд нь тус сургуулийн хичээлийн сэдэв болон Гадаадад судалгааны дадлага хийх (Oversea Fieldwork), Гадаадад мэргэжлийн дадлага хийх (Oversea Internship) чиглэлээр хамтран ажилладаг.

Кюүшүгийн их сургууль, Боловсролын сургуулийн олон улсын элсэлтийн шалгалт

 Бид Кюүшүгийн их сургуулийн Боловсролын сургуульд 2019 онд “Олон улсын курс”-г байгуулан бакалаврын боловсролыг олон улсын шинж чанартай болгох чиглэлээр ажиллаж байна. 

Өргөдөл хүлээн авах хугацаа:
9 дүгээр сарын дундуур

Сонгон шалгаруулах явц
1-р сонгон шалгаруулалт (Бичиг баримтын шалгаруулалт)…11-р сарын дундуур хариу гарна.
2-р сонгон шалгаруулалт*(илтгэл тавих ба ярилцлага)…12-р сарын эхээр явагдана.
*2-р сонгон шалгаруулалт нь Япон улсад явагдана.

Шалгаруулалтаар жил бүр:
3 хүртэлх суралцагч элсэх боломжтой .

Олон улсын элсэлтийн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх URL-аас авна уу. : https://www.kyushu-u.ac.jp/ja/admission/faculty/international

Холбоо барих
〒812-8581 Fukuoka-shi, Nishi-ku,Motooka 744
School of Education, KYUSHU University
TEL +81-92-802-6362
(Student Affairs Division, Education、Administrative Office(Humanities, Human-Environment Studies, Law, Economics and Integrated Sciences for Global Society)
E-mail:jbkkyomu1ed@jimu.kyushu-u.ac.jp

Олон улсын элсэлтийн шалгалтын хураангуй

Олон улсын элсэлтийн шалгалтаар олон улсын талаарх сонирхол, мэдлэгийн байдал, соёлын олон талт байдлын сонирхол, гадаад хэлээр харилцах чадвар (англи хэл, япон хэл нь эх хэл биш бол япон хэл), янз бүрийн нөхцөл байдалд уян хатан хандах, хамтын ажиллагаа зэргийг дараах аргаар дүгнэж үнэлнэ.

①1-р сонгон шалгаруулалт:Таны илгээсэн бичиг баримтыг (Ахлах эсвэл дунд сургуулийн тодорхойлолт* болон Сурлагын дүнгийн жагсаалт** гэх мэт) үнэлэн сонгон шалгаруулалт явуулна.

* Ахлах эсвэл дунд сургуулийн тодорхойлолт: Ахлах эсвэл дунд сургуульд сурч байсан хугацааны сургалтын дүн, захирал болон анги удирдсан багшийн сэтгэгдэл гэх мэт бичиг баримт.
 
** Сурлагын дүнгийн жагсаалт: EJU шалгалт (Examination for Japanese University Admission for International Students). Нэмэлтээр гаргуулж болзошгүй бичиг баримт :Элсэлтийн ерөнхий шалгалт, Хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ гэх мэт. 
②2-р сонгон шалгаруулалт:1-р сонгон шалгаруулалтад тэнцэгчдээс илтгэл тавьж  түүний агуулгын тухай ярилцлага авч цогц үнэлгээгээр шалгаруулна. 3 шүүгч үнэлгээ хийнэ.
③Илтгэл тавих даалгаврын сэдэв нь шалгалтан өдөр зарлах бөгөөд агуулгыг самбар дээр бэлтгэн илтгэл тавьж танилцуулна. Илтгэл тавихад нэг нэгээр, англи  эсвэл  япон хэл дээр танилцуулна.

Бичиг баримт, сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын элсэлтийн шалгалтын веб хуудсаас авна уу.
https://www.kyushu-u.ac.jp/ja/admission/faculty/international

Кюүшүгийн их сургуулийн Боловсролын сургуулийн Олон улсын курсийн танилцуулга*

Боловсролын сургууль нь олон улсын өнцгөөс харж боловсрол судлал, сэтгэлзүйн боловсрол олгох, судалгааны бааз болгон өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд ялангуяа Азийн бүс нутагт идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадах олон талт, хил дамнасан өргөн хараатай хүний ​​нөөцийг бэлтгэхийг зорьж байна.

①Боловсролын сургуулийн Олон улсын курсийн оюутнууд нь гадаадад, ялангуяа Азийн орнуудад боловсрол, сэтгэлзүй, хүний хөгжил зэргийн шинж чанар, бэрхшээлийг соёлын олон талт байдлын үүднээс судлах сургалтын хөтөлбөрийг үзэх болно. Зарим хичээлийг англи хэлийг гол хэл болгон явуулдаг.
②Боловсролын сургуульд сурч буй гадаад оюутнууд болон япон оюутнууд хоорондоо харьцаж, хамтдаа суралцдаг.
③ Гадаадад судалгааны дадлага хийх (Oversea Fieldwork), Гадаадад мэргэжлийн дадлага хийх (Oversea Internship) хөтөлбөрт хамрагдан гадаад дахь түнш сургуулиудын оюутан, багш нар, судлаачидтай хамтран сурах.
④ Англи хэл дээр төгсөлтийн дипломын ажил бэлтгэж, олон улсын хуралд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулахыг дэмждэг.

Олон улсын курсийн сургалтын системийн удирдамж

2-р курсаас эхлэн олон улсын курсийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж Гадаадад судалгааны дадлага хийх (Oversea Fieldwork), Гадаадад мэргэжлийн дадлага хийх (Oversea Internship) хөтөлбөрт хамрагдах бэлтгэлээ базаах болно. Та олон улсын курсэд  харьяалагдаж байгаа ч бусад курсийн оюутнуудтай хамт Боловсролын сургуулийн бүхий л хичээлийг авах боломжтой. 3-р курсийн эхний семестрээс олон улсын курсийг хариуцсан багшийн лабораторид харьяалагдаж, багшийн удирдлага дор олон улсын нийгэмлэг, соёлын олон төрөл байдлыг харгалзан судалгаа хийж, англи хэл дээр дипломын ажил хийнэ.   Мөн сургуульд суралцаж хугацаанд олон улсын хуралд судалгааны үр дүнг танилцуулахыг байнга дэмждэг.